Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

1.         Ерөнхий зүйл

1.1       www.zorilgo.mn сайтыг болон түүнд агуулагдаж байгаа бүх текст, фото, график, видео, дуу авианы контентуудыг бүхэлд нь “Ирээдүйн үйлс” ХХК хариуцдаг болно. Хэрэглэгч нь энэхүү журамд нийцүүлэн уг сайтыг хэрэглэх ёстой.

1.2       “Ирээдүйн үйлс” ХХК нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

1.3       “Ирээдүйн үйлс” ХХК нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.

2.         Оюуны өмчлөл

2.1       Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.

2.2       Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. “Ирээдүйн үйлс” ХХК -ийн зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.

2.3       Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.

3.         Гуравдагч этгээдийн контент

3.1       Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.

3.2       Тэдгээр контентууд нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцлөөс гадуур эзэмших эрхгүй.

3.3       Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.

4.         Сурталчилгаа

4.1       Сайт нь арилжааны зорилгоор сурталчилгаа байршуулах эрхтэй.

4.2       Хэрэглэгч болон сурталчлагч байгууллагын хоорондын харилцаанд Сайт огт оролцохгүй ба үүнтэй холбоотой үүссэн аливаа маргаан, үл ойлголцолд Сайт хариуцлага хүлээхгүй.

5.         Барааны тэмдэгт

5.1       Сайтад нийтлэгдсэн “Ирээдүйн үйлс” ХХК -нд харъяалагдах бүх үйлчилгээ, бүтээгдэхүүний барааны тэмдэгт нь тус компаний өмчид тооцогдоно.

5.2       Сайтад нийтлэгдсэн гуравдагч этгээдүүдийн барааны тэмдэгтүүд нь тус тусын эзэмшигчдийн өмчид тооцогдоно.

6.         Шинэчлэл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2015 оны 06-р сард сарын 15-нд шинэчлэгдсэн болно.