Мэдээ мэдээлэл

Зүүн бүсийн физикийн олимпиад болно

Blog Single

Аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Зүүн бүсийн Физикийн 18-р олимпиад анх удаа Сүхбаатар аймагт зохион байгуулагдах гэж байна. Олимпиадын үеэр Улсын Физикийн олимпиадын хороо, МУБИС Төгсөгчдийн холбоо, МУИС, ШУТИС, МУБИС-ийн физикч багш эрдэмтдийн хамтарсан Эрдэм шинжилгээний бага хурал болно.

Төгсөх ангийн байр эзлэсэн сурагчдад МУБИС, ШУТИС, МУИС-д урилгаар суралцах эрх олгох юм байна. Мөн сурагчид болон багш нар мэргэжлийн дурангаар сансар огторгуй дурандах гэх мэт олон шинэлэг ажил багтсан байгаа гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байна.

Энэхүү олимпиад нь анх 1997 онд Дорнод аймгийн Цагаан овоо суманд Физикийн бага олимпиад нэртэй зохион байгуулагдаж байсан аж. 2005 онд Хэнтий аймгийн Бэрх суманд 9-р олимпиад зохион байгуулагдаж эхэлснээс хойш Зүүн бүсийн олимпиад болсон бөгөөд 2015 онд анх удаа Сүхбаатар аймагт зохион байгуулагдах юм. Энэ удаагийн олимпиадын онцлог нь Улсын Физикийн олимпиадын хорооноос хамтран зохион байгуулж байгаа явдал юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл үлдээх