Мэдээ мэдээлэл

Цэцэрлэгийн багшийн тоо хоёр дахин нэмэгджээ

Blog Single

БСШУ-ны сайд Л.Гантөмөр хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарын төлөөллийг өчигдөр “Сайн үйлсийн эзэн”-ээр өргөмжиллөө.

“Бусдын хүүхдийн төлөө цаг наргүй ажилладаг мэргэжил нэгт багш нарынхаа хүүхдүүдийг цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулж байгаа нь тухайн өрх гэрт төдийгүй нийгэм рүү чиглэсэн томоохон бодит хөрөнгө оруулалт хийлээ” хэмээн салбарын сайд тэднийг үнэлжээ.

Энэ хичээлийн жилд Хувийн хэвшлийн цэцэрлэгийн холбоо, БСШУЯ болон нийслэлийн боловсролын газартай хамран дээрх сайн үйлсийн аянаа эхлүүлсэн юм. Энэ хичээлийн жил эхэлснээс хойш багш нарын хүүхдүүд болох 2200 хүүхэд хувийн хэвшлийн цэцэрлэгт үнэ төлбөргүй хамрагдаад байна. Гэр, сургуулийнхаа ойр байрлах дурын цэцэрлэгт хүүхдээ өгөөд ажлаа санаа зовох зүйлгүй хийдэг болсондоо багш нар баяртай байна.

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо жил бүр өссөөр байна. Сүүлийн 4 жилд цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 2 дахин нэмэгдэж, зарцуулдаг мөнгөн дүн 110 орчим тэрбум төгрөг байсан бол энэ жилүүдэд 220 тэрбум төгрөгт хүрчээ.

Мөн таван жилийн өмнө улсын хэмжээнд 700 орчим цэцэрлэгтэй байсан бол одоо 1200 даваад байна. Өөрөөр хэлбэл цэцэрлэг үүссэн цагаас баригдсан тоо сүүлийн 4-5 жилд 2 дахин нэмэгджээ. Дөрвөн жилийн өмнө сургуулийн өмнөх боловсролд дунджаар 4000 багш ажилладаг байсан бол өдгөө улсын хэмжээнд СӨБ-д багшилдаг багшийн тоо 9000 болжээ. Энэ тоо ирэх жил 11000 болно гэсэн статистик тоо байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл үлдээх