Цэцэрлэг

Баянзүрх дүүргийн 115-р цэцэрлэг

Тус цэцэрлэг нь 1987.08.18-ны өдөр  байгуулагдсан. Баянзүрх дүүргийн 5 дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрладаг. 150 хүүхдийн хүчин чадалтай, анх 11 багш, ажиллагсадтай, 5 бүлэгтэй, ясли-цэцэрлэгийн комбинат нэртэй үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
2013-2014 оны хичээлийн жилээс БШУЯ-ны түшиц цэцэрлэгээр ажиллаж,Чанарын шинэчлэлийн арга зүйг хэрэгжүүлэн ажиллаж байна. Одоо манай цэцэрлэг нь 7 бүлэгтэй, 320-350 хүүхэд суралцаж,нийт 30 багш, ажилчид ажиллаж байна. Манайд 2-5 насны хүүхдүүд суралцдаг,жил бүр хүүхдээ өгөх хүсэлтэй эцэг эхчүүдийн тоо их,орон сууцны барилга ихээр баригдаснаар хүүхдийн тоо эрс нэмэгдэж байна.
-   Өөрийн цэцэрлэгийнхээ онцлогийг тусгасан үзэл баримтлалтай. Герман,Италийн Рижжио,Вальдорфийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааны чиглэлийг ажилдаа тусгаж хэрэгжүүлж байгаа.
 Манай байгууллагын Эрхэм зорилго нь Хүүхэд бүрт баяр баясгалан,инээд хөөрийг,Эцэг эх бүрт итгэл найдварыг,Багш бүрт урам зоригийг бий болгоход чиглэсэн.