Цэцэрлэг

Баянгол дүүрэг 11-р цэцэрлэг

Тус цэцэрлэг нь анх  "Эрүүлийг хамгаалах газрын харъяа " 32-р ясли нэртэйгээр 1961 оны 1 сарын 10 ны өдөр 110 хүүхдийн ортой эрхлэгч -1, туслах тогооч -1, сувилагч -1, асрагч -7, цэвэрлэгч -2, сав угаагч -1, манаач -2, морь тэрэгчин -1 бүгд 21 хүний бүрэлдэхүүнтэй нээгдэж байсан байна. —1962 онд уурын зуухны галалгааг зогсоож улсын төвлөрсөн халаалтын системд холбогдсон. 1988 оноос 150хүүхдийн ортой 24 цагийн ажиллагаатай сувилалын ясли болж өргөжин ,  3-4 ээлжийн  53 ажилтантай болж  өргөжсөн  . —1997-1998 оны хичээлийн жилээс БГД -ийн Засаг даргын захирамжаар  11-р цэцэрлэг болон шилжин ажиллах шийдвэр гарч 150 хүүхдийн хүчин чадалтай 6 бүлэгтэйгээр нээж эрхлэгчээр нь Оюунбилэг  томилогдсон байна.
54 жилийн түүхэн замналтай тус цэцэрлэг нь эдүгээ 27 багш ажилтантай 150 хүүхдийн хүчин чадалтайгаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааг  6 бүлгийн 285 хүүхдэд 7 багш 6 туслах багш , болон бусад ажилдчын тусламжтай зохион байгуулж үйл ажиллагаагаа явуулж байна