Цэцэрлэг

Баянгол дүүргийн 13-р цэцэрлэг

Манай цэцэрлэг анх 1960 онд  75 хүүхдийн хүчин чадалтай яслийн зориулалтаар ашиглалтанд орж 1997 оноос бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж СӨБ-н  сургалтын  үйл ажиллагааг  54  дахь жилдээ явуулж байна. 2014-2015 оны хичээлийн жилд  4 бүлэгт  218 хүүхэд хүлээн авч нийт  22 багш ажилтантайгаар СӨБ-ын үйлчилгээг үзүүлж байна.
Тус цэцэрлэг нь 100% мэргэжлийн багшаар хангагдаж, нийт  багшын  80% мэргэжлийн тэргүүлэх, заах аргач зэрэгтэй .

ЭРХЭМ ЗОРИЛГО:
"Бид чадварт суурилж хөгжих  боломжийг бүрдүүлнэ."

АЛСЫН ХАРАА:
Багш ажилчид ,эцэг эх,хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх замаар байгууллагынхаа дүр төрх,уур амьсгалыг сайжруулах ажил амжилтаараа байнга манлайлан "Хүүхдэд ээлтэй сайхан харилцаа,сайн орчин,тайван амьдрал"-ыг цогцлуулж СӨБ-н үйлчилгээний чанар үр ашиг сэтгэл ханамжийг дээдлэн эрхэмлэдэг байгууллага болно.