Цэцэрлэг

Дүүргийн тэргүүний 141-р цэцэрлэг

141 дүгээр цэцэрлэг нь өөрийн  зорилт, чиг үүргийг нарийвчлан тодорхойлсон энэхүү үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг дор дурьдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ. Үүнд:
  • Монгол Улсын Үндсэн Хууль
  • Монгол Улсын Төрийн албаны тухай хууль
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль
  • Төсвийн хууль
  • Бусад хууль тогтоомж зэрэг болно.
   141 дүгээр цэцэрлэгийн 2014-2017 оны хугацаанд хүрэхээр дэвшүүлж буй стратегийн зорилтоо хэрэгжүүлэх, 2014 онд Баянгол дүүргийн Засаг даргад бүтээгдэхүүн нийлүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг хангахдаа цэцэрлэгийнудирдлага, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох үндсэн зарчмыг удирдлага болгоно. 141 дүгээр цэцэрлэг нь хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд 2014 онд хийж гүйцэтгэхээр төлөвлөөд буй арга хэмжээгээ хэрэгжүүлэхдээ төр, иргэний ашиг сонирхлыг хамгаалан, Баянгол дүүргийн Засаг дарга, цэцэрлэгийн эцэг эх, асран хамгаалагчдад ажлын үр дүнгээ тайлагнаж ажиллана.    Тус цэцэрлэг нь Баянгол дүүргийн 10 хорооны 22, 22-А, 27, 27-А, 23, 31, 33 байрууд, мөн хорооны 9-14 гудамж, 22 хорооны 34 байр, 13, 15-18 гудамжны 2904 өрхийн 0-6 насны 1319 хүүхэд байгаа бөгөөд эдгээрийн 666 нь буюу 50,5% нь эрэгтэй,653 нь буюу 49.5% нь  охид байна. Тус хамран сургах тойрогт байдаг сургуулийн өмнөх насны хүүхдийн нарийвчилсан судалгааг 2014 оны байдлаар харуулбал, /хүснэгт/ тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхэд 3 бөгөөд 669 нь буюу 51% нь цэцэрлэгт хамрагдаж 650 буюу 49% нь цэцэрлэгт хамрагдаагүй байна. Цэцэрлэгт хамрагдаагүйхүүхдүүдийн шалтгааныг тодруулбалшилжилт хөдөлгөөний улмаас 33 хүүхэд буюу 5.1% нь, нас хүрээгүй 309 буюу 47.5% нь, гэртээ харах хүнтэй 55 буюу 8.5% нь байхад 3 хүүхэд буюу 0.5% нь өвчний улмаас хамрагдаагүй  байна. Харин 162 хүүхэд буюу 25% нь цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас гэсэн шалтгаантай байна.    Багш нарын  8 нь буюу 47% нь боловсролын хувьд магистр, 8 багш буюу 47% нь баклавр зэрэгтэй  харин 1 багш буюу 6% нь дипломын боловсролтой байна. Мэргэжлийн зэргийн хувьд 2 багш буюу 12% нь тэргүүлэх зэрэгтэй, 10 багш буюу 59% нь заах аргач мэргэжлийн зэрэгтэй багш нар ажиллаж байна.