Цэцэрлэг

Баянгол дүүргийн 161-р цэцэрлэг

Манай цэцэрлэг нь анх 1981 онд ЭМЯ-ны харъяа "Архаг хүүхдийн сувилал" нэртэйгээр байгуулагдан ажиллаж байсан бөгөөд 1991 оны 07 дугаар сараас эхлэн ЭМЯ-ны харъяа "Сувилалын цэцэрлэг" болон ажиллаж байсан.

   1991 оны 09 дүгээр сард Нийслэлийн Засаг даргын захирамжаар 161-р цэцэрлэг болж 11 бүлэгт 260 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болсон юм.

   2003 оноос эхлэн 10 бүлэгт одоог хүртэл 260 хүүхэд хүмүүжүүлэх хүчин чадалтай , 12 багш, 1эмч, 23 ажилчидтай сургалт хүмүүжлийн ажлаа явуулж 2011 оноос эхлэн 12 бүлэгт болж өргөжин 481 хүүхэд хүлээн авч сургалт хүмүүжлийн ажлаа амжилттай явуулж байна.

   Манай цэцэрлэгийн багш нарын 78.5% нь дээд боловсролтой, Магистр 3, багш нарын 70% нь мэргэжлийн заах аргач багшийн зэрэгтэй.

   Эдүгээ манай цэцэрлэг нь материаллаг баазаа бэхжүүлэх цэцэрлэгээ хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, "Багш хөгжжүлэх хөтөлбөр", "Зан төлөв, ёс заншил" хүмүүжлийн ажлын хөтөлбөр, 2013-2014 оны хичээлийн жилд "Боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэн багш ажилчдын чадавхийг дээшлүүлэх, хүүхдийн бие даасан бүтээлч чадварыг дэмжин, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх тэдний авъяасыг нээн илрүүлэх" зорилгыг дэвшүүлж энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд "Итгэл хайранд бид төлөвшинө" уриан доор ажиллаж байна.