Цэцэрлэг

Баянгол дүүргийн 198-р цэцэрлэг

2014 оны 10-р сарын 01нд 4 бүлэг бүхий 100 хүүхдийн хүчин чадалтай үүсгэн байгуулагдсан.
2014 оны 12-р сараас сургалт хүмүүжлийн  үйл ажиллагаа зохион байгуулагдан ажиллаж байна.
 
Тус цэцэрлэг нь нийт 23 ажилтантай бөгөөд захиргаа аж ахуйн 14 ажилтан бүлгийн багш-4 туслах багш-4 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хүний нөөц бүрдсэн.
 
Үүнээс багш нарын мэргэжлийн зэргийг дурьдвал магистер зэрэгтэй- 2  баклавар зэрэгтэй- 4 багш сургалт хүмүүжлийн ажлыг өндөр түвшинд зохион байгуулан ажиллаж байгааг дурьдхад таатай байна.

Хүүхэд нэг бүрийн хөгжлийг дагагч байж, өв тэгш хүмүүжүүлж, хөгжүүлнэ.
Хүүхдийн дур сонирхолд нийцүүлэн тэднийг бүтээлч сэтгэлгээтэй өөртөө итгэлтэй,номонд дуртай,авъяаслаг,ахмадыг хүндлэн дээдэлж бусдыг хайрлан хүндэлдэг эрүүл бие бялдар,саруул ухаан зөв дадал хэвшилтэй ирээдүйн иргэнийг бид  төлөвшүүлнэ.

Зорилт:

  • Хүүхэд нэг бүрийн хөгжлийг дагагч байна.
  • Эрүүл амьдарлын хэвшил,дадалтай зөв монгол  хүүхдийг бэлтгэнэ.
  • Авъяас,ном хөтөлбөрийн хүрээнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ.
  • Сургалтын хөтөлбөрийн боловсруулалтанд анализ хийж,хөгжүүлэх үйл ажиллагаагаар хүүхэд нэг бүрийн ахисан түвшинг онцлон,үр дүнг тооцон ажиллана.