Ерөнхий боловсрол

Баянгол дүүргийн 20-р сургууль

Монгол Улсын Засгийн Газар, БСШУЯ-наас боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бага боловсролын цөм хөтөлбөр, суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн тохирцыг турших, түгээн дэлгэрүүлэх ажлыг манай хамт олон дэмжин хүлээн авч, үйл ажиллагаандаа тусган, өөрийн сургуулийн онцлогт уялдуулан, амжилттай хэрэгжүүлэхийн төлөө зорилго зорилтоо дэвшүүлэн, урам зоригтой ажиллаж байна.
Манай сургууль 1956 оноос өнөөдрийг хүртэл Монгол улсын төмөр замаар овоглон "Ган зам" нэртэй, 2010 оноос ОХУ-ын Эрхүү хотын нэрэмжит сургууль, 2011 оноос МУБИС-ийн түшиц сургууль, 2011 оноос БСШУЯ-ны харьяа Үндэсний лаборатори сургууль болон ажиллаж байгаагаараа бусдаас онцлог бөгөөд 59 дэх жилдээ эцэг эх, багш, сурагчдын гурвалсан холбоон дээр тулгуурлан, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг явуулж байгаадаа баяртай байна.
Энэхүү цахим хуудсаараа дамжуулан боловсролын салбарт эрдэм боловсрол, оюун ухаан, хүч чадлаа зориулан, ард түмнийхээ үр хүүхдийн төлөө зүтгэж яваа монголын нийт багш сурган хүмүүжүүлэгчид, улс орны маань ирээдүй хойч болсон шавь нар, эцэг эхчүүддээ өөрийн болон сургуулийнхаа хамт олны өмнөөс эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.