Их, дээд сургууль

Монгол Улсын Их Сургууль

Товч танилцуулга

Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний 23.0 мянга орчим суралцагч, 750 гаруй эрдэмтэн багш, 1400 орчим ажилтан, ажилчидтай Монгол улсын эрдэм оюуны томоохон төв юм.   

1990-ээд оноос хойшхи хугацаанд дээд боловсролыг шаталсан сургалтын тогтолцоонд шилжүүлэх, кредит системийг нэвтрүүлэх, их сургуулийг санхүүгийн хувьд өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчимд нийцүүлэн өөрчлөх, боловсролын агуулга, стандартыг өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудын жишигт ойртуулахад чиглэсэн өөрчлөлтүүдийг хийж ирсэн.     
 

Зорилт

2014-2015 оны хичээлийн жилээс шинэ бүтэц, зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд МУИС-ийн 2020 он хүртэлх хөгжлийн Стратеги төлөвлөгөөг шинэчлэн баталлаа.        МУИС-ийг сургалтад суурилсан их сургуулиас тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий академик мэдлэгийг нийгэм-эдийн засгийн эргэлтэд оруулдаг, хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулдаг судалгааны их сургууль болгон өөрчлөх зорилт тавин ажиллаж байна.