Их, дээд сургууль

Шинжлэх ухаан технологийн их сургууль

 Түүхэн замнал 

 1960-аад оноос Монгол Улс аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болох зорилтыг тавьж хэрэгжүүлэх үүднээс дотооддоо инженер, техникийн боловсон хvчин бэлтгэх зорилгоор МУИС-д 1959-оноос Аж Vйлдвэрийн эдийн засаг, Барилгын инженер, 1960 оноос Геологийн инженерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн юм.

2013 оноос ШУТИС-ийг цаашид улам хөгжүүлж, судалгааны их сургууль болгох өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлж байна. Судалгааны их сургууль болохын тулд их сургуулийн бүтцийг дэлхийн жишигт ойртуулж, сургалтын чанарыг эрс дээшлүүлж, дэлхийн түвшинд хүрсэн профессор багшийн тоог нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний ажлын цар хүрээ, үр өгөөжийг нэмэгдүүлж, инновацийг нэвтрүүлж, Азийн тэргүүлэх 200 их сургуулийн тоонд орох зорилтыг тавьж ажиллаж эхэллээ.
 

Эрхэм зорилго

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрхэм зорилго нь өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх; мэдлэг-инновацид суурилсан "судалгаа-үйлдвэрлэл-үйлчилгээ"-г хөгжүүлэхэд чиглэнэ.

ШУТИС-ийн зорилго нь мэргэжлийн өндөр мэдлэг, дадал, чадавхитай, бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх; нийгмийн түншлэл, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд тулгуурлан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг бизнес, инновацийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд оршино.
 

Үнэт зүйлс

-Хууль ёс, эрдэм, соёлыг дээдлэх;

-Эрдмийн эрх чөлөө, хүний хөгжлийг эрхэмлэх;

-Бие даасан байдлыг хангах;

-Уламжлал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг хангах;

-Хариуцлага, чанар, ил тод нээлттэй байх;