Гадаадад суралцах

Оюунлаг төв

АНУ, Канад, Австрали, Солонгос, Малайз, Тайваньд суралцаарай

Монголын хүүхэд залуучуудын боловсролыг дэмжих “Оюунлаг” төв нь АНУ, Канад, Австрали, Солонгос, Малайз, Тайвань зэрэг өндөр хөгжилтэй орны нэр хүндтэй 220 гаруй сургуультай хамтран ажилладаг. “Оюунлаг” төв нь гадаадын их сургуулиудын бэлтгэл ESL хөтөлбөр, гадаадын ахлах сургууль, бакалавр, магистрын тэтгэлэгт хөтөлбөрүүд, оюутан залуусын зуны амралтаараа АНУ-д ажиллах, аялах хөтөлбөрт хамрагдах боломж олгодог. Одоогийн байдлаар манай төвөөр дамжуулан 400 орчим оюутан, залуус дэлхийн томоохон их дээд сургуульд гэр бүлээрээ эсвэл ганцаараар боловсрол мэдлэгээ дээшлүүлэхээр суралцаж байна.
Манай төв гадаадад хэрхэн суралцах талаар цогц мэдээлэл, зөвлөгөө өгдөг бөгөөд бүх шатны англи хэлний курс болон ганцаарчилсан сургалттай. PBT болон IBT-ийн шалгалтанд системчилсэн хөтөлбөрөөр бэлтгэдэг. Цагийн маш уян хатан нөхцөлтэй.
 

Эрхэм зорилго

Өнөөгийн даяарчлагдаж буй нийгэмд эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж чадахуйц өрсөлдөх чадвар бүхий оюунлаг иргэд бэлтгэх бидний эрхэм зорилго юм.
 

Аялангаа ажиллах зуны хөтөлбөр

Хөтөлбөрүүдийн гол зорилго нь гадны оюутнуудад өдөр тутмын хэвшмэл хэв жаягаасаа салж, зуны амралтаараа Америк нийгмийн нэг хэсэг болсноор хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэхийн сацуу мөнгө хуримтлуулах, түүнчлэн Америкын ажил олгогч байгууллагуудад залуу, шинэлэг боловсон хүчний сэлгээ хийснээр ажлын бүтээмжээ дээшлүүлэх боломжийг олгодогоороо өнөөгийн даяарчлагдсан нийгэмд ажил олгогчид ч мөн оюутанд ч хамгийн ач холбогдолтой хөтөлбөр юм. Манай улсаас уг хөтөлбөрт хамрагдах оюутны тоо жил тутам өсөж, манай оюутнууд зуны амралтаа үр өгөөжтэй өнгөрүүлэх боллоо.
 

Төстэй байгууллагууд