Ерөнхий боловсрол

Баянзүрх дүүргийн 33-р сургууль

Түүхэн замнал

1966 онд ЗХУ-ын тусламжтайгаар байгуулагдсан. 1966 онд Баатар хот Москвагийн  нэрэмжит болсон. 1978 оноос хими, 1996 оноос математик, орос англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт хичээллүүлж эхэлсэн.  2013-2014 оны хичээлийн жилд 68 бүлэгт 2900 гаруй сурагч суралцаж 156 багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Нийт багш  нарын 60 хувь нь мэргэжлийн зэрэгтэй.  24 төрлийн дугуйлан секцэд 1100 гаруй сурагч хамрагддаг. 

Эрхэм зорилго

Эрдэм мэдлэгтэй, амьдрах ухаантай, бүтээлч, хүнлэг, энэрэнгүй, эх оронч, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх.

Уриа

Эрүүл сурагч илүү сайн суралцдаг.