Ерөнхий боловсрол

Баянзүрх дүүргийн 48-р сургууль

Түүхэн замнал 
 
1971 онд Орос сургуулиас Найрамдлын районы 8 жилийн “Эрдэм шинжилгээний лаборатори сургууль” болон 1055 сурагч 48 багш, 48 ажилчидтайгаар байгуулагдаж байсан. Анх 38 бүлэг 1065 сурагчид,43 багштай 18 ажилтантайгаар 8 жилийн сургууль болон байгуулагдсан. 1971оны 8 сарын 12нд сурууль хүлээлцэх ажилд Орос сургуулиас томилогдсон комисс,Монголын талаас найрамдлын районы АБХ-ын дарга Арилдийн томилсноор багш Н.Номинчулуун, Г.Эрдэнэсувд,  Д.Гантөмөр Д.Дашцэвэг, мужааны багш Д.Дамба  нарын дөнгөж сургууль төгссөн багш нар сургуулийн эд хогшил,тоног төхөөрөмж,байшин барилгыг гуравхан өдрийн дотор хүлээн авч, долооэ хоногын дараа сургуулийнхаа анхны тамга тэмдгийг бүтээж,сургуулийн анхны удирдлагаар,бага ангийн хичээлийн эрхлэгч Нямаа багш томилогдон иржээ. Тус сургуулийн анхны захирлаар 1971 оны 8-р сарын 25нд Сосорбурам томилогдон,1971-1972он хүртэл ажиллаж байгаад,1972-1973онд Дарамбазар 1974-1975онд Ц.Гүр-осор, 1976 оноос Г.Бадарч захирлууд ажиллаж байсан байв.

Бүрэн дунд сургууль болтлоо 8-р ангийн төгсөлтийг 4 0гаруй бүлэгт 8 удаа төгсөлт хийж нийт 2000 гаруй сурагчдад суурь боловсрол олгон цаашид үргэлжлүүлэн суралцах замыг нээж өгчээ. Харамсалтай нь тус сургуулийн тулгийн чулууг тулалцаж байгуулсан түүхэнд гавъяатай хүмүүсийн тухай тэдний үйл хэргийн талаар үлдсэн баримт хомсхон байх тул олдсон фото зураг, хүмүүсийн дурсамж ярианаас сэдэвлэн зарим баримтыг хамрууллаа.

1978-1979 оны хичээлийн жилд 10н жилийн сургууль болон нийт 42 бүлэгт 80гаруй багш ажилтан 1600гаруй сурагчидтайгаар бүрэн дунд сургууль болон өргөжжээ. Энэ он жилүүдэд сургуулийн ажил тогтворжиж одоогийн амжилт бүтээлийн суурь болсон он жилүүд эхэлж олны талархлыг хүлээж алдар цолыг цуглуулан багш ажиллагсад суралцагчдын өөртөө итгэх итгэл, ажиллах урам зориг  ч өрнөж, тэр уламжлал өнөөг хүртэл хадгалагдсаар иржээ..

Эрхэм зорилго
Боловсролын байгууллагын шинэчлэл, сургалтын хэв шинж, сургалтын чанарыг сайжруулах, боловсрол эзэмшүүлэхэд материаллаг болон боловсон хүчний нөөцийн таатай орчин бүрдүүлж, суралцагчдын эрэлт хэрэгцээ авъяас сонирхолд нийцсэн олон талт чанартай үйлчилгээ үзүүлэн, хүмүүнлэг, оюунлаг иргэнийг хүмүүжүүлж төлөвшүүлнэ.