Ерөнхий боловсрол

Баянзүрх дүүргийн "Шавь" цогцолбор сургууль

Түүхэн замнал
 
Найман жилийн 30-р  сургууль, 10 жилийн 69-р сургуулиуд боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөрийг дэмжиж бүх шатны боловсролын стандартад түшиглэн сургалтын шинэлэг арга удирдлага, менежментийг боловсронгуй  болгох  зорилгоор хэв  шинжийн өөрчлөт хийж Нийслэлийн засаг даргын 1997 оны 06 сарын 18-ны өдрийн  А/104 тоот  захирамжаар гүнзгийрүүлсэн сургалттай  “Шавь” цогцолбор  сургууль болж 1997 оны  08 сарын 15-нд  нээлтээ хийсэн юм.
 
Өнөөдөр  тус цогцолбор сургууль хичээлийн “А,Б,В”  байранд103 бүлгийн 3432суралцагч,157 багш, 57 ажилчин сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Нийт багш нарын 77.0 % мэргэжлийн зөвлөх, тэргүүлэх, заах арга зэрэгтэй. 
             
Тус сургууль нь хэд хэдэн  төсөлд хамрагдан сургалтын шинэ арга зүйд  эвлэлдэн  суралцаж байгаагийн  хамгийн өргөн хүрээнд ажиллаж буй  төсөл бол МННХ-ийн “Сургууль-2001”, “Багш-2005”, “Алхам алхмаар” хөтөлбөр  Мэтгэлцээний клуб, “Эрэл” хөгжил залуучууд сангийн “Хэрэглээний эдийн  засгийн  сургалт ” Багшийн имидж төв”-ийн сургалт, Залуу багш нарын  клуб,  Боловсролын Их сургуулийн  түшиц  сургуультай хамтарч    зэрэг  багшийн хөгжлийг дэмжиж  өрсөлдөх чадварыг дээшлүүлэх цогц ажлууд хийгдэж ирлээ.