Ерөнхий боловсрол

Баянзүрх дүүргийн 44-р сургууль

Сургуулийн тухай
 
Манай сургууль 1970-1971 оны хичээлийн жилд бага сургууль болон байгуулагдаж 200 гаруй сурагч, 6 багш, 4 ажилчинтайгаар сургалт хүмүүжлийн
ажлаа эхэлж байсан түүхтэй.  1979-1980 оны хичээлийн жилд 8 жилийн дунд сургууль, 1993-1994 оны хичээлийн жилээс 10  жилийн дунд сургууль болон өргөжсөн.Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн  хошой тэргүүний тус сургууль одоогоор хичээлийн 2 байртай 73 бүлэгт 2660 сурагч,  113 багш 44 ажиллагсадтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.
 
Сургуулийн эрхэм зорилго:
Хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжсэн хүүхдэд ээлтэй сургуууль
 
Зорилт:
 Даяарчлагдаж байгаа XXI зуунд ажиллаж, амьдрах чадвартай Монгол иргэний төрөлх шинж, авьяас, бодит чадварыг нь хөгжүүлж, нийгмийн захиалгад нийцүүлж сургахад зайлшгүй шаардлагатай, нээлттэй орчинг  бүрдүүлэх.
 
Сургуулийн уриа
“Боловсролтой, чадвартай, бүтээлч иргэн болж хөгжицгөөе”