Ерөнхий боловсрол

Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор

Түүхэн замнал

Нийслэл хүрээний томоохон хошуунд бага сургууль байгуулж эхэлсэн үес Маймаа хот буюу өнөөдрийн Амгаланбаатар хотод 1922 оны 1-р сарын 13-нд 2 багш 49 сурагч Д.Сүхбаатарын мэндэлсэн газрын дэргэд Гэсэр сүмийн сууринд хичээл сургалтаа эхлэж гал голомтоо асаасан түүхтэй.

1998 онд 8, 27-р сургуулиуд нэгдэж 34 багш 18 ажилчин, 750 сурагчидтайгаар хаалга үүдээ нээж “Амгалан” цогцолбор сургууль байгуулагдсан юм.
 
Эрхэм зорилго 

Хөгжсөн чадварлаг багштай, математик, орос хэл, англи хэл, хятад хэлний сургалттай дуу хөгжим, бүжиг, зураг, бөх, теннисний мэргэжлийн сургалтыг явуулж хөрвөх чадвартай шинэ иргэн төлөвшүүлнэ. Дотоод гадаад харилцаа хөгжсөн сургалтын орчин бүрдсэн, хүүхдэд ээлтэй улсын тэргүүний сургуулийн жишигт хүрсэн сургууль болно.