Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн тухай

Энэхүү хөтөлбөрт хамрагдах сонирхолтой судлаач оюутнуудыг Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах хэлтэс шалгаруулах бөгөөд өргөдөл гаргагчдыг сонгохдоо Америк, Монгол хоёр орны харилцан итгэлцэлийг бэхжүүлэхэд тэдний хийх судалгааны ач холбогдол, Америкийн сургалтын орчинд амжилттай сурах бололцоо зэргийг харгалзан үнэлнэ. Тэтгэлэгт хамрагдах хүний тоо жил бүрийн төсвийн боломжоос шалтгаалан харилцан адилгүй байдаг.  Өнгөрсөн жилүүдэд бидний тэтгэлэг олгосон оюутны тоо жилд дунджаар 3-6 байлаа. Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийг өдөр тутмын томоохон сонин болох Өнөөдөр, Өдөрийн сонин зэрэгт жил бүрийн 2 сард зарладаг.

Өрсөлдөх хүмүүс дараах үндсэн шалгууруудыг хангасан байна:

Монгол улсад одоо оршин суугаа Монгол улсын иргэн
Их дээд сургуулийн анхан шатны зэрэгтэй (бакалавр болон түүнтэй дүйцэх)
Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй, хамгийн багадаа IBT (TOEFL)-ын оноо 80, албан бус TOEFL-ын оноо 550 байх
Фулбрайтын сонгон шалгаруулах комисийн ярилцлагад ирэх боломжтой байх
Уг хөтөлбөр нь нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны дийлэнх салбарыг хамрах бөгөөд тэдгээрийн заримаас нь дурдвал:

Америкийн уран зохиол
Бизнес (бүх салбарын)
Харилцаа
Хот төлөвлөлт
Эдийн засгийн хөгжлийн ухаан
Эдийн засгийн ухаан
Сурган хүмүүжүүлэх
Хүрээлэн буй орчны судалгаа
Дүрслэх урлаг, тайзны урлаг
Олон улсын харилцаа » сэтгүүл зүй
Хууль зүй
Номын сан судалал
Мэдээллийн технологи, мэдээллийн системийн менежмент
Олон нийтийн удирдлага
Эрүүл мэнд
Нийтийн бодлого, төлөвлөлт
Нийгмийн ажил 
Англи хэлийг гадаад хүнд заах арга зүй (TESOL)
Эмэгтэйчүүдийн судалгаа/ Жендер болон хөгжлийн асуудлууд
Хэрэв таны сонирхож буй чиглэл дээр багтаагүй бол Олон нийттэй харилцах хэлтэсийн Фулбрайт хариуцсан ажилтнаас лавлана уу.
 
АНУ-ын ЗГ-ын хөтөлбөрийн сонгон шалгаруулах дараалал:

1-2 сар: Хөтөлбөрийг АНУ-ын ЭСЯ-ны цахим хуудас болон хэвлэл мэдээллээр зарлана.

4 сар: Өргөдлийн материалыг ЭСЯ-ны Олон Нийттэй Харилцах Алба хүлээн авч, урьдчилсан байдлаар хянана.

5-6 сар: Сонгон шалгаруулах хорооны ярилцлага

6-9 сар: Шалгарсан оролцогчид IBT, GRE шалгалт өгч, Америкийн их дээд сургууль руу материал явуулахад бэлдэнэ.

10-11 сар: Өргөдлийн материалыг их дээд сургууль руу явуулна.

5 сар (дараа жилийн): Сонгогдсон сургуулийг зарлана.

6 сар: Зөвлөгөө өгөх уулзалт.

7-8 сар: АНУ-ыг зорино.

Монголын ЗГ-ын хөтөлбөрийн сонгон шалгаруулах дараалал:

4-7 сар: Хөтөлбөрийг АНУ-ын ЭСЯ-ны цахим хуудас болон хэвлэл мэдээллээр зарлана.

7 сар: Өргөдлийн материалыг ЭСЯ-ны Олон Нийттэй Харилцах Алба хүлээн авч, урьдчилсан байдлаар хянана.

8 сар: Сонгон шалгаруулах хорооны ярилцлага

9 сар: Шалгарсан оролцогчид IBT, GRE шалгалт өгч, Америкийн их дээд сургууль руу материал явуулахад бэлдэнэ.

10-11 сар: Өргөдлийн материалыг их дээд сургууль руу явуулна.

5 сар (дараа жилийн): Сонгогдсон сургуулийг зарлана.

6 сар: Зөвлөгөө өгөх уулзалт.

7-8 сар: АНУ-ыг зорино.