Сургалтын төв

Аялал жуулчлалын ур чадварын төв

Аялал жуулчлалын ур чадварын төв нь Монголын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлээр дагнасан хамгийн анхны мэргэжлийн сургууль юм. 
 
Алсын хараа
Монголын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт дээд чанарын төлөөлөх өрсөлдөөнд ажиллах чадварлаг ажилтан бэлтгэх ур чадварын сургалтын тогтолцоог бий болгох, орчин үеийн шаардлагад нийцсэн зочлох үйлчилгээний хөгжилд хувь нэмрээ оруулах явдал
 
Зорилго

Аялал жуулчлал зочлох үйлчилгээний салбарын шаардлага хэрэгцээнд нийцсэн илүү үр ашигтай, илүү ур чадвартай, илүү гүн мэдлэгтэй, өөрийгөө хөгжүүлэх илүү чадвартай, илүү шинэ зүйлийг сэдэгч мэргэжлийн ажилтан бэлтгэх сургууль болох явдал юм

 
Зорилт
Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв байгуулах гол зорилт бол үйлчилгээний технологи, чанар, соёлыг өндөржүүлэхийн тулд зочид буудал, жуулчны бааз, хоолны газрууд, аялал жуулчлалын компаниудад зориулан мэргэжлийн болоод ур чадвартай ажилтан шинээр бэлтгэх, дахин бэлтгэхэд оршино
 
Үнэлэмж
Өндөр чанартай, мэргэжлийн ур чадвартай, суралцагч төвтэй арилжаалагдах чадвартай байх
 
ПУМ төсөл
Ур чадварын сургалтын төв ( Tourism Mastery Center) байгуулах төслийг Голландын ахмадын экспертүүдийн байгууллага ПУМ-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслөөр сургалтын төлөвлөгөө боловсруулах, багш сургагч бэлтгэх, сургалтын ном сурах бичиг, гарын авлага, материал бэлтгэх ажлыг гүйцэтгэнэ. Энэ төсөл нь 2012-2015 онд хэрэгжинэ
 
Ур чадварын сургалт

Манай сургалтын төвд сурагчдын эзэмших ур чадварууд нь аялал жуулчал зочлох үйлчилгээний салбарын хэрэгцээнд нийцсэн сурагчийн сонирхол болон авьяас чадварыг хослуулан хөгжүүлэхэд чиглэсэн практик сургалт байна. 

Практик сургалтын бид 2 аргаар зохион байгуулж байна. 
 
Нэг дэх арга: 
Манай одоогийн практикт тулгуурлан бизнесийн хэрэгцээнд нийцүүлэн боловсруулсан сургалтын хөтөлбөрөөр дараах хичээлүүдээр богино хугацааны сургалт явуулж байна. 
- ЗОЧИН ХҮЛЭЭН АВАГЧ
- ЗӨӨГЧ, БАРМЕН
- КЕМП МЕНЕЖЕР
- ЖОЛООЧ
- ӨРӨӨ /ГЭР/ - ИЙН ҮЙЛЧЛЭГЧ
- ТОГООЧ
- ХӨТӨЧ, ОРЧУУЛАГЧ
 
Хоёр дахь арга: 
Сурагч өөрөө сургалтыг хөтлөн явуулах, бизнесийн хэрэгцээг хангах, практик сургалтын учн хатан “лего” бүтэцийг ашиглах, мэргэжлийн ажилтны мэдээллийн санг бүрдүүлэх ур чадварын сагсыг ашиглах давуу талтай. 
Энэхүү практик сургалтын эцсийн үр дүнд албан ёсны бичиг баримттай болно.