Их, дээд сургууль

Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургууль

Монголын аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч компани  “Нью жуулчин турс” групп нь Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний анхны мэргэжлийн сургуулийнхаа үүд хаалгыг нээлээ.  
Тус сургууль нь 2012 оноос “Аялал жуулчлалын ур чадварын төв” нэртэйгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд  2015 оноос эхлэн зочлох үйлчилгээний салбарын орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдлэг, ур чадвар бүхий Олон улсын түвшиний мэргэжилтэй ажилтанг бэлтгэх, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэгдсэн мэргэжлийн боловсролыг иргэдэд олгох зорилготойгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
 
Бид Голландын Ахмад Экспертүүд (PUM), Швейцарийн бизнес, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний институт (НВЕС) –тэй хамтарсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.                                       

СУРГАЛТ ЯВУУЛЖ БУЙ МЭРГЭЖЛҮҮД:

Олон улсын мэргэжилтэй ажилтан  бэлтгэх 1 жилийн сургалт:

  • Зочид буудал, жуулчны баазын үйлчилгээний ажилтан /Receptionist, Housekeeper, Concierge/
  • Тогооч /Cuisine art, Сookery/
  • Бармен-Зөөгч /Bartender, Barista, Waiter& waiters/   
    Төгсөгчдөд Мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг олгоно.
    Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх богино хугацааны сургалт
  • Зочид буудал, жуулчны баазын менежер /hotel& camp manager/
  • Аялалын хөтөч /Tour guide/
  • Аялалын жолооч /Tour driver/
  • Тогооч /Сookery/
  • Бармен-Зөөгч /Bartender, Barista, Waiter& waiters/   
  • Зочин хүлээн авагч /Receptionist/
  • Өрөөний /гэрийн/ үйлчлэгч /Housekeeper/
  • Угаалгын ажилтан /Laundry worker/
    Төгсөгчдөд  Мэргэжлийн чадамжийн гэрчилгээ олгоно