Сургалтын төв

Top Genius боловсролын төвийн мэргэжлийн сургалтууд

Олон жилийн туршлагатай Top Genius боловсролын төв нь дараах чиглэлээр мэргэжлийн сургалтуудыг тогтмол явуулж байна.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ШАЛГАЛТАНД БЭЛТГЭХ СУРГАЛТ

Агуулга:

  1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын тест бөглөх- Ингэхдээ Монгол улсын Үндсэн хууль , Төрийн албаны тухай хууль , Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Бусад хууль гэсэн хуулиудын тестүүдийг мэргэжлийн хуульч багшийн тусламжтай амьдрал дээрх бодит жишээ /эрх зүйн бодлого бодож/ авч ойлгож, ярилцаж бөглөдөг учраас цээжлэхэд маш хялбар байдаг. Мөн хуулиудаас гадна Монгол орны түүх, соёл, нийгэм эдийн засгийн хичээлийг Түүх нийгмийн багш хичээл заана.
  2. Монгол хэл бичгийн болон албан хэрэг хөтлөх сургалт.
  3. Мэдлэг, хандлага, зан үйл тодорхойлох ярилцлага хэрхэн амжилттай өгөх вэ? сургалт.

Хугацаа: 15 хоног                                       

Цагийн хуваарь: Өдөр бүр 9.00-16.00     

Төлбөр: 150.000 төгрөг

Хугацаа: 45 хоног

Цагийн хуваарь: Бямба, Ням гаригт 9.00-16.00

Төлбөр: 150.000 төгрөг

МАРКЕТИНГИЙН СУРГАЛТ

Маркетинг гэдэг нь зах зээлийг удирдах ухаан юм. Иймээс аливаа байгууллагыг хөдөлгөгч гол хүч маркетингийн ухаанд нуугдаж байдаг. Энэ сургалтанд сууснаар та энэхүү гол нууцууд болон зах зээл, бизнесийг удирдах чадварт суралцах болно. Маркетингийн менежерээр ажиллах сонирхолтой эсвэл аж ахуй нэгж байгууллага эрхэлдэг хүмүүс суралцахад тохиромжтой. Сертификаттай төгсөнө.

Агуулга:

  1. Маркетингийн хольц буюу Бүтээгдэхүүн, Зар сурталчилгаа, Үнэ, Хуваарилалтын сувгийн талаар ойлголт /4P, 7P/
  2. Хэрэглэгч гэж хэн бэ? Тэдний зан төлөв.
  3. Зорилтот зах зээлээ хэрхэн сонгох вэ?
  4. Маркетингийн орчин гэж юу вэ?
  5. Маркетингийн судалгааны ач холбогдол.
  6. Үйлчилгээний маркетингийн онцлог
  7. Борлуулалт гэж юу вэ?
  8. Бизнесээ амжилтанд хүргэх маркетингийн цогц төлөвлөгөө боловсруулах
  9. Маркетингийн стратегиуд - Blue ocean стратеги
  10. Неро маркетинг
  11. Benchmarketing
  12. Franchising
  13. Инновацийг бизнестээ ашиглах нь.

Хугацаа: 45 хоног

Төлбөр: 250.000 төгрөг

Цагийн хуваарь: Бямба, Ням гаригт 11.00-15.00, 15.00-19.00

БИЗНЕСИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ

Ажил хийдэг, бизнес эрхэлдэг хүмүүст зориулсан сургалт юм. Академик сургалтыг бодвол практик дээр суралцах аргыг түлхүү ашигладаг. Өөрөөр хэлбэл бизнесийн орчин бүрдүүлж жүжигчилсэн хэлбэрээр ордгоороо онцлог давуу талтай. Энгийн англи хэлний сургалтыг бодвол авч буй жишээ текстүүд илүү бодит хэрэгцээтэй байдгаараа онцлог. Энэхүү сургалт нь Cambridge-ийн хөтөлбөрөөр явагдах бөгөөд та англи хэлний мэдлэгээ сайжруулахаас гадна бизнесийн алтан дүрмүүдээс суралцах болно. Мөн англи хэлээр ажлын ярилцлага өгөх чадвартай болно. Анхан, Дунд, Гүнзгий түвшингүүдээс сонгон суралцах боломжтой. Сертификаттай төгсөнө.

Хугацаа: 45 хоног

Төлбөр: 380.000 төгрөг /Гэрээт байгууллагын хөнгөлөлттэй/

Цагийн хуваарь: Сонголт 1 - 7 хоногт 3 удаа, Ажлын өдрүүдэд 18.30-20.30

                                Сонголт 2 - Бямба, Ням гаригт 10.00-14.00, 14.00-18.00