Ерөнхий боловсрол

Сүхбаатар дүүргийн 2-р дунд сургууль

Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р бүрэн дунд сургууль нь бага дунд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд “Хүүхэд бүрийн хөгжил төлөвшилийн ахицыг тооцон, сургалтын үйл ажиллагаанд арга зүйн шинэчлэл хийж ажиллана” гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Сурагчид маань хөгжиж, амжилттай суралцах түлхүүр хүчин зүйл нь бүтээлч багш  байдаг учраас цаашдын хөгжил, амжилт ч боловсролын төвшингөөс илүүтэйгээр бүтээлч багш, хамт олны боловсролын шинэчлэлд оршдог гэж бид үздэг. Байнгын  тасралтгүй сургалт хөгжлийн  хөтөлбөр, үнэлгээ үнэлэмж, хүүхэд хамгааллын төлөө ажлууд мөн суралцагчдынхаа чөлөөт цаг, хамтын үйл ажиллагааг дэмжих зорилгоор тогтмол зохион байгуулдаг урлаг, спорт, олон нийтийн ажил нь суралцах таатай орчныг бүрдүүлэх, эцэг эх та бүгдийн үнэтэй цагийг хэмнэсэн үнэн бодьтой мэдээлэл байж, эцэг эх, багш, сурагчид та бүгдийн хөдөлмөрийн бүтээмжид таатайгаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.