Цэцэрлэг

2-р цэцэрлэг

Тус цэцэрлэг нь олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах жил буюу 1979 онд “Хүүхдийн төлөө фонд”-ын хөрөнгөөр баригдаж, ашиглалтанд орсон.

Тухайн үед 30-аад ажиллагсадтай, 3 бүлэгт 75 хүүхэд хүлээн авах төслийн хүчин чадалтай, Соёлын яамны /тэр үеийн нэрээр/ ажилчдын хүүхдэд 24 цагаар үйлчилгээ үзүүлэх зорилготой үйл ажиллагаагаа эхэлсэн.

1990 он хүртэл 24 цагийн, 1990 оноос одоогийн бүтцээр ердийн үйл ажиллагаатай, 2005/047 тоот Улсын бүртгэлийн гэрчилгээ, Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгээр Сүрбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт СӨБ-ын үйлчилгээ үзүүлдэг.