Ерөнхий боловсрол

48-р дунд сургууль

1971 онд Орос сургуулиас Найрамдлын районы 8 жилийн “Эрдэм шинжилгээний лаборатори сургууль” болон 1055 сурагч 48 багш, 48 ажилчидтайгаар байгуулагдаж байсан.

2012 оны  хичээлийн жилд 1-11-р ангийн 79 бүлэгт  2689 суралцагч, 200 гаруй багш ажиллагсадтайгаар  Бага ангийн 40,  Байгалийн ухааны   45, нийгмийн ухааны 38 багш нийт 131 багшийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, 29 бүлэгт математик математик, гадаад хэл, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттайгаар сургалт хүмүүжлийн ажлыг  явуулж байна.  
Багш нарын 80 гаруй хувь нь мэргэжлийн зэрэгтэй.

Сургууль  маань  Оросын сургуулиас  1971 оны 08 дугаар сарын 05ны өдрийн УБ хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны А/425 тоот тогтоолоор Монгол сургуульд шилжүүлэн анх 38 бүлэг 1065 сурагчид,43 багштай 18 ажилтантайгаар 8 жилийн сургууль болон байгуулагдсан. 1971оны 8 сарын 12нд сурууль хүлээлцэх ажилд Орос сургуулиас томилогдсон комисс,Монголын талаас найрамдлын районы АБХ-ын дарга Арилдийн томилсноор багш Н.Номинчулуун, Г.Эрдэнэсувд,  Д.Гантөмөр Д.Дашцэвэг, мужааны багш Д.Дамба  нарын дөнгөж сургууль төгссөн багш нар сургуулийн эд хогшил,тоног төхөөрөмж,байшин барилгыг гуравхан өдрийн дотор хүлээн авч, долооэ хоногын дараа сургуулийнхаа анхны тамга тэмдгийг бүтээж,сургуулийн анхны удирдлагаар,бага ангийн хичээлийн эрхлэгч Нямаа багш томилогдон иржээ. Тус сургуулийн анхны захирлаар 1971 оны 8-р сарын 25нд Сосорбурам томилогдон,1971-1972он хүртэл ажиллаж байгаад,1972-1973онд Дарамбазар 1974-1975онд Ц.Гүр-осор, 1976 оноос Г.Бадарч захирлууд ажиллаж байсан байв.
Тус сургуулийн анхны багш,ахмад багш Н.Номинчулуун, Д.Дашцэвэг  нарын дурсамжинд 1978 он хүртэл ажиллаж байсан удирдлагууд,анхны багш ажилтан жагсаавал, /Бүрэн бус мэдээгээр/ хичээлийн эрхлэгчид  Ядамхүү, Чойжхүү,Нямаа,Рагчаа,Чагнаа ,Сүхээ,Г.Маруся, Д.Жигжидсүрэн, Пионерийн анхны удирдагчаар Д.Алимаа, Энхтуяа, хүмүүжлийн эрхлэгч,намын үүрийн даргаар Дааданхүү, ахмад багш Л.Хажид , У.Баасанжав, Гиймаа, Д.Бурмаа, Төмөрбат, Цээлээхүү, Гэлэг, Дулмаа, Дагдан, Рэнцэнханд, Сэнгээ, Ч.Бизъяа, Жанчив, Банзрагч, М.Алтай, Цэрэн, Ичинхорлоо, Н. Номинчулуун, Алимаа, Нямбуу, Ё. Мягмаа, Ц. Гүнсээ, Гомбо, Цэрэндулам, ажилчдаас аж ахуй Гэмпэл, номын санч Амгаланбаяр, слесарь Найдаа, Очироо, мужаан Цэвэгсүрэн, Цэвэлсүрэн, Хорлоо, анхны хөдөлмөр зуслангийн захирлаар шугам зургийн багш Жанчив, Н. Номинчулуун нар ажиллаж анхны 1-р ангийг 1а Дуламжав, 1б Ичинхорлоо, 1в  Гантөмөр, 1г Нямбуу нарын багш нар даан авч, хүүхэд багачуудыг бичиг үсэгт сургаж, орчин цагийн эрдэм боловсрол олгох эрдэмтэн багш нарын төлөөлөл ажиллаж байжээ.
Бүрэн дунд сургууль болтлоо 8-р ангийн төгсөлтийг 40гаруй бүлэгт 8н удаа төгсөлт хийж нийт 2000 гаруй сурагчдад суурь боловсрол олгон цаашид үргэлжлүүлэн суралцах замыг нээж өгчээ.