84-р сургууль
- Тус сургуульУБ хотын “Найрамдал” дүүргийн 13-р хороололд ЗХУ-ын барилгачид
барьж босгосон бэлгийн сургууль юм.
- 84-р сургууль УБ хотын АДХГЗ-ын 1989.3.23 ны 55 тоот тогтоолоор байгуулагдсан.
- 1260 хүүхдийн хүчин чадалтай, хичээлийн 23 анги, 6 лаборатори, кабинет, 2 биеийн
тамирын заал, кино танхим, цайны газартайгаар ашиглалтанд орсон.
- Одоо хичээлийн 37 анги, 15 кабинет , лаборатори, хөгжмийн 5 өрөө , бүжгийн танхим
соёлын төв, хүүхэд хөгжүүлэх төв, багш хөгжүүлэх төв, номын фондын өрөө, уншлагын
танхим, 2 спорт заал, чийрэгжүүлэх кабинеттайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж
байна.
- 2012-2013 оны хичээлийн жилд бага ангийн 35, дунд ангийн 20 , ахлах ангийн 17 ннйт
72 бүлэгт 2934 сурагч суралцаж байна.
- Нийт 160 багш, ажиллагсадтай. Үүний 123 нь багш сурган хүмүүжүүлэгч, 37 нь
захиргааны болон үйлчилгээний ажилчид. Багш ажилчдын 80,5% нь эмэгтэй, 19,5% нь
эрэгтэй. 1-5 жил ажиллаж байгаа залуу багш-58, 6-10 жил ажиллаж буй багш- 21 , 11-20
жил ажиллаж буй багш-21. 25-аас дээш ажилласан ахмад багш 23 байдаг.
- Зөвлөх зэрэгтэй багш 2, тэргүүлэх зэрэгтэй багш 24, заах аргач зэрэгтэй 34 буюу нийт багш
нарын 48,7% нь мэргэжлийн зэрэгтэй.
- Нийт ажиллагсадын дунд доктор 1, Магистр 24, бакалавр 74, дипломын дээд боловсролтон 40,
тусгай дунд 8, бүрэн дунд боловсролтой 7 хүн ажилладаг.
- Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонт 2, Алтан гадас одонт 5, хөдөлмөрийн хүндэт
медаль 8, боловсролын гэргүүний ажилтан 46, соёлын тэргүүний ажилтан 4,
боловсролын яамны жуух бичигтэн 47 багш ажилладаг.
- Мэргэжлийн багш нарын заах аргын 10 секц ажилладаг.Секц бүр тусдаа ажлын өрөөтэй.
- 80 хүний багтаамжтай уншлагын танхим, 15000 гаруй ном бүхий номын сантай.
- Биеийн тамирын 2 заал, чийрэгжүүлэх кабинет, цайны газартай.
- 216 хүний суудал бүхий соёлын төвтэй.
- Багш хөгжлийн төв, арга зүйн кабинеттай.
- Хүүхэд хөгжлийн төвтэй.
- Эцэг эхийн өргөөтэй.
- Хүүхэд хөгжүүлэх сургалтын 6 өрөө, бүжгийн танхимтай.
- 159 ширхэг компьютерийг сүлжээнд холбож локаль болон онлайн орчинд бүх багш
сурагчид ажиллах боломжтой болгосон.
- Сургуулийг WIRELESS орчин болгож 79ш хяналтын камер , бүх анги кабинетад 54ш LСD
дэлгэцтэй телевиз байрлуулж цахим хичээл заах боломжтой болсон.