Цэцэрлэг

15-р цэцэрлэг

ЦЭЦЭРЛЭГИЙН ТУХАЙ

Баянгол дүүргийн 12-р хороо 6-р бичил хороололд байрладаг. 3000 м2 эдэлбэр газартай 6 бүлэг 311 хүүхэд 27 багш ажилчидтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Тус цэцэрлэг нь Нийслэлийн Засаг Даргын захирамжаар 1998 онд байгуулагдсан. 2002 онд Дүүргийн тэргүүний цэцэрлэг болсон. 2010 онд БГД-ийн “Эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг” болсон. 2013 онд “Нийслэлийн эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг” болсон. БХАН-ийн Алхам алхмаар хөтөлбөрийг 1998 оноос эхлэн хэрэгжүүлж багш нарынхаа заах арга ур чадварыг дээшлүүлэн ажиллаж ирсэн. СӨБ олгох үйлчилгээг үзүүлж ,сургалтын шинэ стандартад нийцүүлэн сургалтын хөтөлбөрөө боловсруулж хүүхэд бүрийг хөгжүүлэх СӨБ үйл ажиллагаагаа явуулж байна. БГД-ийн 12-р хорооны хамран сургах тойргийн 456 хүүхэдтэй. Хамран суралцах тойрог : 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18а, 18б, 19, 20, 21, 20/3, 27, 27а, 27б, 27в, 30, 31, 32, 34