Сургалтын төв

“Амжилт гарц” хувь хүний хөгжлийн төв

“Амжилт боломж гарц” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын дэргэдэх “Амжилт гарц” хувь хүний хөгжлийн төв нь 2013 оны 12-р сарын 25-нд үүсэн байгуулагдаж, хувь хүний хөгжлийн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм. Хувь хүний хөгжилд суурилсан сургалт, семинар, лекц явуулснаас нийт 450 гаруй чадварлаг хувь хүнийг төлөвшүүлэн мэргэжлийн чиг баримжаа, заавар зөвлөгөө өгөн амжилттай ажиллаж байна. Өөрийн төвөөс гаргасан гарын авлагууд /Ш.Хашчулуун, “Компьютерийн анхан шатны авлага”, З.Бямбасүрэн “Оффис менежерийн гарын авлага”/ хувь хүний хөтөч дэвтэр зэргийг сургалтанд ашиглаж байна. Мөн үсчин, гоо сайхан, ХАБЭА мэргэшүүлэх сургалтын орчинг тохижуулаад байна.

2015 онд үйл ажиллагааг улам өргөжүүлж, хот, хөдөө орон нутагт “Хувь хүний хөгжил мэргэжлийн хөтөч” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Цаашид хөдөлмөрийн зах зээлд нийгэмд эрэлттэй мэргэжлээр ажилтан бэлтгэн 100 гаруй харилцагч байгууллагатай хамтран ажилд зуучлах үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөн үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн амжилттай ажиллаж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Манай “Амжилт гарц” хувь хүний хөгжлийн төвийн эрхэм зорилго бол Улс орны хөгжлийн үндэс суурь болсон хүүхэд залуусыг сурч боловсроход нь туслах, өөрийгөө бүрэн илэрхийлж, ярих чадвартай, орчин үеийн мэдээллийн технологи, нөөц бололцоог бүрэн ашиглах чадвартай манлайлагчдыг бэлтгэх юм.